ДАШТ-2014: “А” хэсэг тоглолтын өмнө

2014-06-24 02:39:31

 

Бразилд зохиогдож буй хөлбөмбөгийн ДАШТ-ий “А” хэсгийн хамгийн сүүлчийн тойргийн тоглолтууд хэдхэн цагийн дараа эхэлнэ. Бразилын баг Камерунтай, Мексик Хорватын багтай сүүлчийн тулаанаа хийх бөгөөд хэсгээ хэн нь тэргүүлэх эсэхийг тус тоглолтууд шийднэ.

 

Бразилын багийн хувьд Камеруныг хожсон тохиолдолд хэсгээ тэргүүлэх боломж бий. Энэ хоёр баг ДАШТ-ий хүрээнд урьд нь дөрвөн удаа тоглож Самба бүжгийн эх орон Бразилчууд гурван удаа ялалтыг өөртөө авч байжээ.

 

Бразил хэсгээ бөмбөгний зөрүүгээр тэргүүлж байгаа учир Мексик Хорватыг аль болох олон гоолоор хожиж гэмээнэ хэсгээ нэгээр тэргүүлэх боломж нээгдэнэ. Энэ хоёр багийн аль ялсан нь “В” хэсгийн хоёроор гарч ирсэн Чилитэй таарах билээ. Харин хоёрдугаар байраар гарсныг нь Луйс Ван Гаалийн Голланд Улбар шарууд хүлээж буй.

 

Хорватын багийн хувьд боломж бий. Тэд Мексикийг хожиж чадвал ДАШТ-ээ цааш үргэлжлүүлж, шөвгийн 16-д орж ирэх хаалга нээлттэй болно. Тиймээс өнөөдрийн хамгийн онцлох тулаан Мексик, Хорватын хооронд өрнөнө.

 

 

Камеруны шигшээ баг тун хүнд хэсэгт багтсан тул одоохондоо оноо авч чадаагүй байгаа. Гэхдээ хөлбөмбөгт боломжгүй зүйл үгүй тул Бразилтай тэнцэх, хожсон тохиолдолд энэ ДАШТ-ий анхны оноогоо авах найдлага байгаа. Мэдээж хэсгээ дөрөвдүгээр байраар өндөрлүүлж байна.

 

Т.Бат

 

Багуудын ДАШТ-д таарч тоглосон түүх

 

 


Нүүр хуудас