Голланд Чилийг барын ам руу түлхлээ

2014-06-24 02:01:38

Нидерланд 2:0 Чили

 

ДАШТ-ий “В” хэсгийн сүүлчийн тоглолтууд явагдлаа. Энэ хэсгийн нэгдүгээр байраар 9 оноотой Голланд гарч байгаа бол Чили хоёрдугаар байраар шалгарч байна. Хэсгийн сүүлчийн тоглолтдоо ялалт байгуулсан Голланд “А” хэсгийн хоёрдугаар байраар гарч ирсэн багтай шөвгийн 16-ийн тулаанаа хийх юм. Мэдээж “А” хэсгийг Бразилын баг тэргүүлэх магадлал өндөр тул Чили ийнхүү барын аманд орж байгаагаас ялгаагүй гэхэд буруудахгүй.

 

Голландын баг тоглолтын нэгдүгээр үед хамгаалсан тактиктай тоглолт гаргасан бол Чили хариу довтолж байлаа. Гэхдээ хоёрдугаар үед дасгалжуулагч Луйс Ван Гааль нүдээ олсон сэлгээ хийж, талбайд гарч ирээд удаагүй байсан Фер тооны харьцааг нээсэн. Үүнээс хойш Чили илүүтэй довтолж байсан ч мөн л 90+2 минутад Голландын багийн Мемфис хэмээх залуу довтлогч мөргөж гоолдсоноор тоглолт 2:0-ээр Улбар шаруудын гарт орсон.

 

-  Нидерландын шилдэг довтлогч Арьен Роббен багаа амжилттай удирдан ялалт байгууллаа  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Нидерланд vs Чили | 2014.06.24 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

-  Нидерландын хагас хамгаалагч Лерой Фер сэлгээгээр орж ирээд тоглолтын 77 дахь минутад эхний гоолийг хийлээ  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Нидерланд vs Чили | 2014.06.24 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

-   Лерой Фер гоолийн баяраа тэмдэглэж байна  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Нидерланд vs Чили | 2014.06.24 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

-   Нидерландын довтлогч Мемфис Дифей тоглолтын хоёр дахь гоолийг оруулав -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Нидерланд vs Чили | 2014.06.24 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

Испани 3:0 Австрали

 

Энэ хэсгийн нөгөө тоглолт Испани, Австралийн хооронд явагдаж Ялагдашгүй Армада буюу өмнөх ДАШТ-ий аваргууд 3:0-ээр хожлоо. Эхний гоолыг Давид Виия хийсэн бол Фернандо Торрес удаах гоолыг оруулж, төгсгөлийн цэгийг Хуан Мата тавилаа. Хэдийгээр Испани хэсгээсээ гарахгүй нь тодорхой болсон ч Бразилд зохиогдож буй ДАШТ-ийг хүндэтгэн хэсгийн сүүлчийн тоглолтдоо гоолтой, амттай тулаан үзүүлсэн.

 

- Испанийн Давид Вилла тоглолтын эхний гоолийг оруулав  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Австрали vs Испани | 2014.06.24 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Испанийн Фернандо Торрес багтаа хоёр дахь гоолийг авчирлаа  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Австрали vs Испани | 2014.06.24 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Испанийн хагас хамгаалагч Хуан Мата багийнхаа гурав дахь гоолийг 82 дахь минутад орууллаа  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Австрали vs Испани | 2014.06.24 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Испанийн хагас хамгаалагч Хуан Мата | Ялалтын мөч  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Австрали vs Испани | 2014.06.24 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

Тоглолтын үзүүлэлт

 

 

Т.Бат

В хэсгийн үр дүн

 

Хэсгүүдийн явцыг эндээс орж үзнэ үү.


Нүүр хуудас