Голланд – Чили тоглолтын өмнө

2014-06-23 23:44:03

 

Бразилд зохиогдож буй ДАШТ-ий “В” хэсгийн онц сонирхолтой тоглолт эхлэхэд ердөө хэдхэн минут үлдээд байна. Хоёр багийн ДАШТ-ий тавцанд урьд нь хоёр удаа таарч аль алинд нь тэнцэж байсан түүхтэй.

 

Өнөөдрийн тоглолтод Голландын багаас Робин Ван Перси торгуулийн улмаас оролцохгүй бол Чилийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлэн байгаа. Энэ хоёр баг адилхан зургаан оноотой. Тэдний хэн нь хэсгийн нэгээр гарах вэ гэсэн чухал тоглолт учир аль аль нь онцгой ач холбогдол өгч байгаа болов уу.

 

Нэг үгээр хэлэхэд хожсон баг нь “А” хэсгийн нэгээр гарах багтай таарах юм. Цаашилбал Бразил “А” хэсгийг тэргүүлэн гарч ирэх магадлалтай тул Голланд, Чили хэнийгээ эзэн оронд “барьж” өгөх вэ тулаан болох юм.

 

Голландын төвийн довтлогчоор Робин Ван Персиг орлож Жеремэйн Лэйнс гарах юм. Түүний хувьд шигшээ багийнхаа төлөө 24 тоглолт хийж, 8 гоол оруулсан амжилттай.

 

Чилийн багийн хувьд Арангуйз, Медел, Маурисио Исла, Артура Видал, Гонзало Хара, Алексис Санчес, Мене зэрэг шилдгүүдээ гаргахад ямар нэгэн саадгүй байгаа.

 

Хоёр багийн хэн нь хэсгээ тэргүүлэх вэ.

 

Т.Бат

 

Багуудын ДАШТ-д тоглосон түүх

 

 

Тэмцээн болж буй Арена Коринтианс| Сан Пауло хот

 

 

Багуудын гарааны тоглогчид

 

 

Чилийн шигшээ багийн танилцуулга

 

 

 

Нидерландын шигшээ багийн танилцуулга

 

 

 

Тоглолтын өмнөх зургууд

 

 

 


Нүүр хуудас