Бензема: “Дасгалжуулагч биднийг сэтгэл хөдлөлөө дарж тогло гэсэн”

2014-06-21 09:02:08

 

Одоо 26 настай Францын багийн довтлогч Карим Бензема үндэсний багийнхаа хамт ДАШТ-ий хэсгийн тоглолтоо хийж, өрсөлдөгч Швейцарийн багийг 5:2-оор бут ниргэсэн юм.

 

Тэгвэл тус тоглолтод гоолдсон Карим Бензема багийнхаа залууст сэтгэл хангалуун байгаагаа ярьжээ. Тэрбээр “Дасгалжуулагч биднийг ямар ч сэтгэл хөдлөл гаргаж болохгүй гэж захисан. Энэ нь тоглолтыг хянаж байх үүргээ мартахгүй байхад тусалсан. Миний бодлоор Франц өнөөдөр маш сайн тоглолоо. Бүгд зорьсон тоглолтоо гаргаж, дасгалжуулагчийн ямар заавраар тогло гэснийг үг дуугүй биелүүллээ. Бид сэтгэл хөдлөлгүй тоглосон. Энэ нь өөр зүйлд сатаарахгүй байхад тустай байлаа” гэжээ.

 

Швейцарийг 5:2-оор хожсон Францын баг цаашид хэсгээс гарах нь ерөнхийдөө баталгаатай болж байна.

 

 Т.Бат


Нүүр хуудас