Английн фанатууд нутаг буцлаа

2014-06-21 08:55:52

 

Италийн шигшээ баг Коста Рикад нэг гоолын зөрүүгээр хожигдсоны дараа Английн баг хэсгээсээ гарах ямар ч боломжгүй болсон. Итали хоёр хожил нэг хожигдолтой, Коста Рика мөн зургаан оноотой болсон тул энэ хоёр багийн хэн нь хэсгийн сүүлчийн тоглолтод нэгээрээ гарах эсэхийг шийдэх тоглолт хийх юм.

 

Харин Английн фэнүүд сэтгэлийн хямралд автан төрөлх Будант Альбионы зүг явж байна. Коста Рикагийн тоглолтын үр дүнгийн дараа Англичууд хэдэн зуугаараа Рио Де Жаниеро, Сан Паологоос харих тийзээ захиалан нарлаг Бразилыг гунигтайхан орхиж байна.

 

Английн шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Италитай хийж 1:0, дараа нь Уругвайтай тоглож мөн 2:1-ээр ялагдсанаар өөрсдийнхөө боломжийг үгүй хийсэн билээ.

 

Т.Бат

 


Нүүр хуудас