Франц гурван гоолоор хошуучилж байна

2014-06-21 03:37:14

-Францын шигшээ багийн тоглолтч Олив Жеру багийнхаа эхний гоолыг хийсний дараа  -

- Бразил 2014 | E Хэсгийн тоглолт | Швейцари vs Франц | 2014.06.21 03:19 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

ДАШТ-ий “Е” хэсгийн тоглолт Швейцарь, Францын хооронд өрнөж байна. Тоглолтын эхний гоолыг Олив Жеру 17 дахь минутад оруулсан бол үүний дараахан ердөө 20 секундын дараа Матиуди сөрөг довтолгоогоор тооны харьцааг 2:0 болгов.

 

Мөн тоглолт дөнгөж эхлэх мөчид Швейцарийн төвийн хамгаалагч шилдэг тоглогч Стив Ван Берген бэртэл авч сэлгээнд сууснаар улаануудын тоглолт эрс муудлаа. Түүний оронд гарч ирсэн Сендерос хэд хэдэн ноцтой алдаа гаргасан юм.

 

Түүнчлэн Бенземаг Швейцарийн хамгаалагч Журу торгуулийн талбайд унагаж пенальти заалгуулсан ч франц эр тооны харьцааг холдуулах боломжоо алдлаа. Түүний дараа Францын Валбуэна амжилттай сөрөг довтолж тоглолтын 40 дэх минутанд гурав дахь гоолыг Швейцарийн хаалганд оруулаа. 

 

Нэгдүгээр үеийн 43 дахь минут хүртэл хоёр багийн тоглолтын сонин хачин иймэрхүү дүр зурагтай байна.

 

Т.Бат


Нүүр хуудас