Франц – Швейцарь тоглолтын өмнө

2014-06-21 02:27:18

 

Францын шигшээ баг хэсгийн тоглолтоо Швейцарийн багтай хийх гэж байна. “Е” хэсгийн тэргүүлэгчдийн тулаан Дидье Дешамаар ахлуулсан Француудын талд өрнөх болов уу гэсэн мэргэжилтнүүдийн дүгнэлт гарчээ.

 

Карим Бензема, Пол Погба, Олив Жеру нарын тамирчид Швейцарьтай хэрхэн тоглохоос хамааран хэсгээ нэгээр тэргүүлэх эсэх нь шийдэгдэнэ. Тэд өмнө нь Эквадорыг 3:0-ээр хожсон юм.

 

Франц, Швейцарь урьд нь нийт 36 удаа таарч тоглосноос Францууд 15, Швейцарьчууд 12 удаа тус тус нэгнээ хожсон бол найман удаа тэнцжээ.

 

Хамгийн сүүлд тэд 2006 оны ДАШТ-д нэг хэсэгт таарч байсан юм. Хоёр багийн сүүлчийн тоглолт нөхөрсөг тулаан байсан ба гоолгүй тэнцэж байжээ.

 

Т.Бат

 

Багуудын ДАШТ-д тоглосон түүх

 

 

Тэмцээн болж буй Арена Фонте Нова | Сальвадор хот

 

 

Багуудын гарааны тоглогчид

 

 

Багуудын хувцасны солих өрөө

 

 


Нүүр хуудас