Коста Рикагийн давамгайлал дор нэгдүгээр үе завсарлалаа

2014-06-21 00:51:53

Тоглолтын эхний үе Италийн багийн давамгайлал дор бус Өмнөд Америкийн Коста Рика багийн тэргүүлэл дор өндөрлөлөө. Тоглолтын эхэнд Италиас “Супер Марио” хочит Марио Балотели ганц хоёр цохилт, аюултай довтолгоо өрнүүлснээс өөр Италийн багаас хүчтэй дарамт шахалт хийж чадсангүй.

 

Эсрэгээр Коста Рикачууд дундын шугамд идэвхтэй байж, хэд хэдэн ширүүн довтолгоо өрнүүлээд амжсан. Түүгээр ч барахгүй Италийн шигшээ багийн хамгаалагч Челини Коста Рикагийн тамирчинг 16-ийн шугамын дотор талд унагасан ч шүүгч алдаа гэж заасангүй. Коста Рикагийн баг пенальти авч чадаагүй ч үргэлжлүүлэн довтолсоор тоглолтын 45 дахь минутад Брайн Руйзын гайхалтай мөргөлт Жианлужи Буффоны хаалганд орсон юм. Ингэснээр Коста Рика хүчин чармайлтынхаа эцэст Италийг тэргүүллээ. Ямартай ч нэгдүгээр үед Өмнөд Америкийн төлөөлөл илүүрхэж тоглосон. Хоёрдугаар үед Чезари Паренделигийн баг сэргэлт авч чадах болов уу. Нэг зүйлийг сануулахад Английн шигшээ баг, Английн ард түмэн амьсгаа даран Италийг хожоосой хэмээн хүсч байна. Учир нь Итали Коста Рикаг буулган авбал хоёр удаа хожигдсон Англичуудад хэсгээсээ гарах бяцхан ч болов боломж нээгдэнэ. Хоёрдугаар үед ширүүн өрсөлдөөн хүлээж байна.

 

Жич: Та бүхэн манай сайтын “Live Reporting” хэсэгт зочилж тоглолтын онц сонирхолтой мөчүүдийг цаг алдалгүй шууд хүлээн авч унших боломжтой.

 

Т.Бат

 

- Коста-Рикагийн шигшээ багийн гарааны тоглогчид  -

- Бразил 2014 | D Хэсгийн тоглолт | Итали vs Коста-Рика | 2014.06.21 00:00 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Италийн шигшээ багийн довтлогч Марио Балотели хаалгачыг хуурахыг оролдлоо  -

- Бразил 2014 | D Хэсгийн тоглолт | Итали vs Коста-Рика | 2014.06.21 00:00 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Коста-Рикагийн шигшээ багийн довтлогч Брайн Руйз тоглолтын эхний гоолийг 45 минутанд орууллаа  -

- Бразил 2014 | D Хэсгийн тоглолт | Итали vs Коста-Рика | 2014.06.21 00:00 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

Тоглолтын үзүүлэлт


Нүүр хуудас