Жозе Моуриньо: “Мюллер хараахан шалгалтад тэнцээгүй байна”

2014-06-20 17:02:31

Английн Челси клубийн дасгалжуулагч Жозе Моуриньо Германы шигшээ багийн довтлогч Томаш Мюллерыг бүх асуултад хариулт өгөх хараахан болоогүй байна гэлээ. Хамгийн сүүлд Мюллер Португалын хаалганд хэт-трик хийж багаа ялалтад хөтөлсөн юм.

 Жозе: “Би Мюллерыг хамгаалалтад маш сайн тоглохыг нь хармаар байна. Энэ бол түүнээс авах сүүлчийн шалгалт. Португал маш сул дорой тоглолт үзүүлсэн. Магадгүй тэд ДАШТ-д оролцож буй багуудаас хамгийн муу хамгаалалттай нь. Мюллер бол динамикаа барьж чаддаг тоглогч. Гоол оруулах инстикц, тоглолтын арга барилаа хадгалахдаа маш гарамгай. Одоо түүнд дараачийн тоглолтуудад жинхэнэ дүн тавих ёстой” хэмээн Евро спорт агентлагт ярьжээ.

 

Германы шигшээ баг “G” хэсэгт тун дажгүй нөхцөл байдлыг бүрдүүлээд байгаа.

 

Т.Бат

 


Нүүр хуудас