Вермаелен Юнайтедын саналаас татгалзав

2014-06-20 16:53:47

Арсеналын багийн ахлагч Томас Вермаелен Манчестер Юнайтедын ирүүлсэн саналаас татгалзжээ. Тэрбээр багтаа үргэлжлүүлэн хүчин зүтгэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна.

 

Хэвлэлээр Вермаеленыг ДАШТ-ий дараа Олд Траффордод тоглох болсон хэмээн мэдээлж байсан ч Арсеналын албан ёсны эх сурвалж блон тоглогч өөрөө саналаас татгалзаж буйгаа илэрхийлсэн байна.

 

 Вермаелен одоогоор Бельгийн үндэсний шигшээ багийнхаа хамт Бразил-2014 ДАШТ-д оролцон, тун завгүй байгаа юм.

 

Вермаелен “Скай Спортс” агентлагт “Өнгөрсөн хугацаанд миний тухай маш олон румор хэвлэлээр явж байсныг мэдэж байгаа. Гэхдээ энэ бүхэн худлаа гэдгийг хэлмээр  байна. Хүн болгон миний нөхцөл байдлыг ойлгоосой. Би Арсеналыг жилийн дараа орхих гэрээтэй байгаа” гэжээ.

 

Т.Бат


Нүүр хуудас