Английн хөгжөөн дэмжигчид баривчлагджээ

2014-06-20 15:13:16

Бразилын цагдаа нар Английн 14 хөгжөөн дэмжигчийг баривчилжээ. Сан Паоло цэнгэлдэхийн орчим үймээн дэгдээсэн Английн фанатууд шигшээ багаа Уругвайд хожигдсонд эгдүүцэн ийм хэрэг өдүүлжээ.

 

Саатуулагдаад буй хөгжөөн дэмжигчдийг нутаг буцаах болсныг Бразилын албаны эх сурвалжид мэдээлжээ. Английн дэмжигчид цагдаа нартай мөргөлдөж, нэлээд зөрчил гаргасан тул зохих ёсоор торгох аж.

 

Үймээний үеэр хүн бэртээгүй ч цагдаагийнхан даралтат ус, нулимс асгаруулагч хэрэглэсэн байна. Сан Паоло хотын эрх баригчид болсон явдалтай холбогдуулж гадны хөгжөөн дэмжигчдийг иймэрхүү өдөөн хатгалга өрнүүлэхгүй байхыг хүсчээ.

 

Т.Бат

 


Нүүр хуудас