Чилийн фэнүүд үймээн дэгдээв

2014-06-19 14:06:00

Хөлбөмбөгийн ДАШТ үргэлжилж байх зуур Бразилд мэр сэр үймээн гарсаар байна. Өчигдөр тоглолтоо хийж Испанийн багийг ДАШТ-аас мулталсан Чилийн фанатууд багийнхаа ялалтыг “хэтрүүлэн” тэмдэглэжээ.

 

Тэд тоглолт болсон цэнгэлдэхийн гадна Испанийн фэнүүдтэй гар зөрүүлж, үймээн өдүүлсний улмаас цагдаа нар хүчээр таслан зогсоосон байна. Чиличүүд автомашины цонх хагалан, ойролцоох рестораны хаалга үүдийг эвдэж гудамжинд явсан иргэд рүү халджээ. Уг үймээнд 100 гаруй Чилийн фэнүүд оролцсоны 60 орчмыг нь цагдаагийнхан саатуулсан байна. Тэдний үүсгэсэн хохирлын хэмжээг тодорхойлоогүй бөгөөд баривчлагдсан чиличүүдийг нутаг буцаахаар болжээ.

 

Маракана цэнгэлдэхийн гадна болсон тус үймээн самууныг Бразилын телевизээр шууд дамжуулж, “Чилийн фанатуудад ёс суртахуун алга” гэсэн гарчигтай олон нийтэд мэдээлжээ.

 

Т.Бат


Нүүр хуудас