Супер сенсаци: Дэлхийн аварга Испани нутаг буцах тийзээ авлаа

2014-06-19 04:50:42

Энэ удаагийн ДАШТ-ий хамгийн том сенсацийг Испанийн шигшээ баг анхнаасаа л тарьсан. Эхний тоглолтдоо Нидерландад 5-1-ээр бут ниргүүлсэн “ялагдашгүй армада” өнөөдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо хийж, Чилийн шигшээд 2-0-ээр хожигдлоо. Ингэснээр испаничууд хоёр тоглолтын дараах байдлаар нэг ч оноо авч чадалгүйгээр хэсгээсээ гарч чадахгүй нь тодорхой болж байна. Испанитай хамтаар В хэсэгт багтсан Австралийн шигшээ мөн хоёр хожигдол хүлээснээр нутаг буцах тийзээ захиалсан билээ.

 

Испанийн шигшээн хувьд 2010 оны дэлхийн аварга, 2012 оны европын аварга. Энэ ДАШТ-д хүчтэй өрсөлдөх гол фаворитуудын нэг гэгдэж байсан ч ийнхүү хэсгээсээ ч гарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлж байна. Жил жилийн дэлхийн аваргад өмнөх аваргууд муу тоглодог гэх статистик ийнхүү Испанийн шигшээд ч биелэгдлээ. Уг нь “Ялагдашгүй Армада”-д дэлхийн шилдэг хөлбөмбөгчид, супер одод бүгд л цугладгаараа цугласан. Тэдний дасгалжуулагч Vicente DEL BOSQUE энэ удаагийн тоглолтод шигшээн уламжлалт хэв маягийг эрс өөрчлөхийг хичээж, Шави Эрнандез болон Жеррард Пикэй нарыг сэлгээнд суулгасан. Мөн хоёрдугаар үе эхлээд Шави Алонсог ч сэлгээнд суулгаж, Санти Касорла, Коке нарын залуусыг оруулж ирсэн. Дасгалжуулагч Vicente Del Bosque яг л энэ шигшээтэйгээ хамт 2010 оны ДАШТ-ий алтан цом, 2012 оны европын аваргын алтан медалийг хүртэж байсан гайхалтай амжилттай ч ийнхүү 2014 оны ДАШТ-д хэсгээсээ ч гарч чадалгүй тэмцээнээ дуусгаж байна. Чилийн шигшээ баг эхний үед хоёр гоол оруулаад, хоёрдугаар үе эхлээд хамгаалалтдаа анхаарсан. Харин Испанийн хүчирхэг бүрэлдэхүүн тэдний хамгаалалтыг барсангүй. 

 

Л.Дэлгэр

 

- Чилийн шигшээ багийн довтлогч Eduardo Vargas тоглолтын эхний гоолийг багтаа авчирлаа  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Испани vs Чили | 2014.06.19 03:25 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

Eduardo Vargas-ын гоолийн баяр  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Испани vs Чили | 2014.06.19 03:25 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Чилийн хагас хамгаалагч Charles Aranguiz тоглолтын хоёрдахь гоолийг 43 дахь минутанд орууллаа  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Испани vs Чили | 2014.06.19 03:47 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

 

-  Charles Aranguiz-ын ялалтын мөч  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Испани vs Чили | 2014.06.19 03:50 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

B Хэсгийн явц | Хэсгүүдийн явцыг та энд дарж сонирхоно уу

 

 

Тоглолтын үзүүлэлт  | Эх сурвалж fifa.com

 


Нүүр хуудас