Чили дахин нэг гоол оруулж, 2-0-ээр хошуучилж эхлэв

2014-06-19 03:42:17

Өмнөх удаагийн дэлхийн аварга Испани бүр хүнд байдалд орлоо. Тоглолтын нэгдүгээр үеийн төсгөл буюу 43 дахь минутад Ч.Арагуйз дахин гоол оруулснаар 2-0-ээр хошуучилж эхэллээ. Хаалттай цохилтоос ирсэн хүчтэй цохилтыг хаалгач Икер Касилас барьж авалгүйгээр, дутуу хатгаж алдаа гаргасан нь Ч.Арагуйзын хөл дээр ирсэн юм. Улмаар ойж ирсэн бөмбөгийг баруун дээд буланд хүчтэй цохисноор тооны харьцааг 2-0 болгон холдууллаа. Испанийн шигшээ баг хожихын тулд дор хаяж 3 гоол оруулах шаардлагатай боллоо.

 

Л.Дэлгэр

 


Нүүр хуудас