Голланд хоёр тоглолтод хоёр хожсон анхны баг боллоо

2014-06-19 02:00:55

Голландын улбар шарууд Австралийн шигшээ багийг санаснаас хавьгүй хүнд тоглолтын дараа 3-2-оор буулган авлаа. Ингэснээр “Улбар шар”-ууд ДАШТ эхэлснээс хойших хоёр тоглолтонд хоёр хожсон анхны баг боллоо. Хоёр багийн тоглолт маш сонирхолтой, өрсөлдөөнтэй болсон. Ялангуяа австраличууд хүчирхэг голландын эсрэг маш сайн өрсөлдсөн. Гэхдээ Голландын Ариен Робен болон Робин Ван Перси нар хийх ёстойгоо хийж, гоолдсон. Тэднээс гадна залуу хагас хамгаалагч Мэмфис нэг гоол, нэг гоолын дамжуулалт хийснээр тоглолтын туршид сайн тоглосон тоглогчдын тоонд орсон. Голландчууд ийнхүү хоёр тоглолтод хоёр хожсоноор хэсгээс гарах боломжоо бараг л 90-ээс дээш хувьтайгаар баталгаажууллаа. 

 

Л.Дэлгэр

 

- Нидерландын шигшээ багийн довтлогч Ариен Роббен тоглолтын эхний гоолийг багтаа авчирлаа  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Австрали vs Нидерланд | 2014.06.19 00:35 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Нидерландын шигшээ багийн довтлогч Ариен Роббен тоглолтын эхний гоолийг оруулж буй мөч  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Австрали vs Нидерланд | 2014.06.19 00:35 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Австралийн шигшээ багийн Тим Кэйхил хариу гоолийг ердөө 70 секундын дараа Голландын хаалганд оруулав  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Австрали vs Нидерланд | 2014.06.19 00:37 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Австралийн багийн хагас хамгаалагч Май Жилинат торгуулийн цохилт гүйцэтгэж буй нь  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Австрали vs Нидерланд | 2014.06.19 01:10 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Австралийн багийн хагас хамгаалагч Май Жилинат багийнхаа хоёр дахь гоолийг оруулсан  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Австрали vs Нидерланд | 2014.06.19 01:10 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

-  Май Жилинат гоолийн баяраа тэмдэглэж байна  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Австрали vs Нидерланд | 2014.06.19 01:10 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Нидерландын супер довтлогч, класс Робин Ван Перси тэнцээний гоолийг оруулав  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Австрали vs Нидерланд | 2014.06.19 01:22 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Нидерландын шигшээ багийн довтлогч Memphis Depay багтаа гурав дахь гоолийг авчирлаа  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Австрали vs Нидерланд | 2014.06.19 01:30 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

-  Memphis Depay 25 метрийн зайнаас цохиж амжилттай гоол оруулсан  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Австрали vs Нидерланд | 2014.06.19 01:30 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

B Хэсгийн явц | Хэсгүүдийн явцыг та энд дарж сонирхоно уу

 

 

Тоглолтын үзүүлэлт  | Эх сурвалж fifa.com

 

 

 


Нүүр хуудас