25 метрээс цөм цохиж, Нидерландчууд тэргүүлж эхэллээ

2014-06-19 01:23:05

- Нидерландын шигшээ багийн довтлогч Memphis Depay багтаа гурав дахь гоолийг авчирлаа  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Австрали vs Нидерланд | 2014.06.19 01:30 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

Нидерланд Австралийн шигшээ багуудын тоглолт үнэхээр “галзуу” темптэй үргэлжилж байна. Хоёр баг 2-2 харьцаатайгаар тэнцэж байсан. Улмаар Австраличууд маш гайхалтай боломж гаргасан ч бараг л 5-ын шугамнаас цохиод алдсан. Үүний дараа Нидерланд хариу довтолгоо хийж, хоёрдугаар үе дээр сэлгээгээр орж ирсэн залуу довтлогч Memphis 25 орчим метрээс цөм цохисон цохилтоор гайхалтай гоол орууллаа. Ингэснээр Нидерланд 3-2-ын харьцаатайгаар тоглолтыг тэргүүлж эхэллээ. Энэ нь 67 дахь минут байлаа. Одоо тоглолт дуусахад ердөө 20 минут дутуу үлдээд байна. 

 

Л.Дэлгэр


Нүүр хуудас