Ван Перси тэнцээний гоолыг цөм цохиж хийлээ

2014-06-19 01:13:48

- Нидерландын супер довтлогч, класс Робин Ван Перси тэнцээний гоолийг оруулсны дараа  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Австрали vs Нидерланд | 2014.06.19 01:22 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

Австралийн шигшээ баг тоглолтыг тэргүүлж эхэлсний дараа Нидерландын шигшээ баг дөрвөн минутын дараа хариу барилаа. Нидерландын супер довтлогч, класс Робин Ван Перси гоё дамжуулалтаар ирсэн сайхан боломжийг алдсангүй. Ингэснээр тоглолтын тооны харьцаа 2-2 боллоо. Австрали, Нидерландын шигшээ багийн тоглолт ийнхүү маш ширүүн, гайхалтай уур амьсгалтайгаар үргэлжилж байна. Голландын шигшээн Робин Ван Перси болон Ариен Роббен нар тус бүр гурван гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ. 

 

Л.Дэлгэр


Нүүр хуудас