Нидерланд нэг гоол оруулсан ч Австрали тэр дор нь хариу барив

2014-06-19 00:18:32

Нидерланд, Австралийн тоглолт эхлээд 21 дэх минутад Нидерланд буюу “нисдэг голланд”-ууд тооны хаьцааг нээсэн. Голландын шилдэг довтлогч Ариен Роббен хаалгачийн эсрэг ганцаараа гарч, ямар нэгэн алдаагүй гүйцэтгэл хийснээр 1-0-ээр тэргүүлж эхэлсэн. Гэсэн хэдий ч ердөө нэг минутын дараа Австралийн шигшээ багийн “амьд домог”-уудын нэг Тим Кэйхил алсаас дамжуулсан бөмбөгийг агаар дээр нь хүчтэй өшиглөж, гайхалтай гоол оруулснаар 1-1-ээр тэнцүүллээ. Ингэснээр Голландуудын тэргүүлэл ердөө нэг минут орчмын хугацаанд л үргэлжлэв. Тоглолт үргэлжилж байна.

 

Л.Дэлгэр

 

- Нидерландын шигшээ багийн довтлогч Ариен Роббен тоглолтын эхний гоолийг оруулж буй мөч  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Австрали vs Нидерланд | 2014.06.19 00:35 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 

- Австралийн шигшээ багийн Тим Кэйхил хариу гоолийг ердөө 70 секундын дараа Голландын хаалганд оруулав  -

- Бразил 2014 | B Хэсгийн тоглолт | Австрали vs Нидерланд | 2014.06.19 00:37 | Зургийн эх сурвалж fifa.com  -

 


Нүүр хуудас