Марадона: Пепе мэргэжлийн бус авир гаргасан

2014-06-19 08:20:00

Аргентинийн домогт хөлбөмбөгч Диего Марадона энэ ДАШТ-ий дуулиант тоглолтуудын нэг Герман, Португалын тулааны үеэр улаан карт хүртсэн Пепег мэргэжлийн бус авир гаргасан гэж шүүмжиллээ.

Тус тоглолтод Герман дөрвөн гоолын зөрүүгээр өрсөлдөгчөө хожиж, Томаш Мюллер хоёр ч гоол оруулсан билээ.

 

Мюллер, Пепе нарын хооронд болсон явдлын талаар Марадона  “Энэ бол Пепегийн буруу. Тэр Мюллерт тун бүдүүлэг авирласан. Уг нь тэр багаа эргүүлэн тоглолтод авч ирж, хожлын төлөө явах байсан ч өөрийгөө хянаж чадаагүйн улмаас багаа хөөдлөө” гэжээ.

 

Мөн Хоа Перейра Марио Гётцег унагаж, пенальти цохисон тухай “Тэр пенальти шударга байсан гэж би хэлэхгүй. Гэвч Германчууд үргэлж шилдэг байдаг. Магадгүй тэр пенальти байгаагүй ч хожих л байсан болов уу” хэмээн “Times of India” сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

 

Т.Бат


 

 


Нүүр хуудас