Ван Перси Голландад хамгийн нэр хүндтэй хөлбөмбөгч

2014-06-18 12:00:00

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар сүүлийн үед цахим ертөнцөд хамгийн их шуугиан тарьж байгаа тамирчин бол Нидерландын довтлогч Робин ван Перси юм. Тэр ч утгаар Ван Перси төрөлх Голланд улсдаа хамгийн нэр хүндтэй тамирчин болжээ.

 

Манчестер Юнайтед багийн довтлогч ван Персигийн Баасан гарагийн тоглолтоор Испанийн багийг 5-1-ийн харьцаатай ялах үеийн уран нарийн тоглолт, хөдөлгөөнийг харуулсан зураг цахим ертөнцөд дүүрэн байна.

 

Ялангуяа твиттер хуудсанд түүний “нисч буй хүн шиг” байдалтай зураг нь “од болж” байна. Нидерландын Ди Жэй Армин ван Бурен түүний багийг ялалт байгуулсны дараа хүндэтгэж буйгаа илэрхийлж ван Персиг дуурайсан зураг оруулжээ. Ван Персигийн гоол гайхалтай байсан төдийгүй энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний онцлог тоглолтын нэг байсан юм.

 

Э.Лхагважаргал


Нүүр хуудас