Бразилын фэнүүд үдэшлэг зохиов

2014-06-18 11:31:41

Бразил улсад дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өдөр Бразилын баг Мексикийн эсрэг тоглох үеэр Рио дэ Жанейрод Бразилын фэнүүд үдэшлэг хийжээ. Энэ хоёр багийн хувьд хоёулаа хашир туршлагатай тоглогчидтой. Бразилийн дараалсан ширүүн довтолгоог Мексикийн хаалгач Очоа маш амжилттай хамгаалсан байна. Энэ тоглолтын дараа Очоаг Мексикийн аварга тоглогч хэмээн нэрлэж, цахим хуудсанд түүний тухай олон хүн жиргэх болжээ.

 

Э.Лхагважаргал


Нүүр хуудас