Бразил дахь ДАШТ-ий анхны шүглийн дуу айсуй

2014-06-12 13:50:00

Бразилд зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр тус улсын Сан Паоло хотод эхэлнэ. Тус тэмцээнд дэлхийн 32 үндэстэн өрсөлдөх юм.

Сарын турш үргэлжлэх хөлбөмбөгийн ДАШТ-д 32 үндэстэн эх орноо төлөөлөлөн оролцоно. Лхагва гарагт Бразилын дасгалжуулагч Луис Фелипе Сколари: “Цаг боллоо. Энэ бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” хэмээн хэлжээ.

 

 Сан Паоло хот Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр үймээн самуун дэгдэхээс сэргийлж, аюулгүй байдлаа өндөржүүлсэн байна. Бразилын ерөнхийлөгч Дильма Руссеф дэлхийн аваргын тэмцээний үеэр аливаа эсэргүүцэл, жагсаал хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн.

 

Өнөөдрөөс эхлэн Сан Паоло хотод хөлбөмбөгийн тэмцээнийг тайван орчинд явуулах нөхцөлийг хангахын тулд олон мянган цэрэг цагдаагийн ажилтнуудыг тараан байрлуулж ажиллуулна. Англи улс зургаадугаар сарын 14-ний бямба гарагт Дэлхийн аваргын тэмцээнээ нээж Итали улсын багийн эсрэг тоглох юм. Английн хөлбөмбөгч Рой Ходжсоны баг үргэлжлүүлэн Уругвай, Коста Рика багуудын эсрэг тоглоно. Бразил улсын баг тамирчид зургаа дахь удаагаа дэлхийн аваргын цомыг авах зорилго тавьж байна.

 

 Энэ зуур Испани улс ч бас дөрөв дэх удаагаа томоохон амжилт тогтоохоор зэхэж байна. Түүнчлэн энэ удаагийн ДАШТ-ий хүчтэй өрсөлдөгч багуудаас Колумб, Уругвай, Швейцари, Аргентин, Герман, Бельгийн багуудыг нэрлэж болох юм. Урьд урьдны Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний түүхээс харахад тухайн тэмцээнийг зохион байгуулж байгаа улс орон Дэлхийн аваргын нээлтийн тоглолтод дандаа амжилттай тоглож байсан уламжлалтай. ДАШТ-ийг 65000 үзэгч үзнэ гэж албаны эх сурвалжид мэдээлсэн байна.

 

Бэлтгэсэн: Э.Лхагважаргал


Нүүр хуудас