Бекхэм залуу тамирчдыг дэмжихийг хүслээ

2014-06-12 13:41:00

Бразилд эхлэх 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр шинэ залуу хөлбөмбөгчдийн авъяасыг тодруулахыг алдарт тамирчин Дэвид Бэкхэм Английн менежер Рой Ходгсонд  уриалсан байна.

 

Английн хөлбөмбөгийн багийн экс удирдагч энэ удаагийн тэмцээнд 19 настай довтлогч Рахем Стерлин, 20 настай төвийн тоглогч Барклэй, 18 настай зүүн жигүүрийн Люк Шоу зэрэг өндөр үнэлэгдсэн залуу тамирчдыг сонгон авчээ.

 

Алдарт тамирчин Бэкхэм 23 настайдаа Францад болсон 1998 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний од болон гарч ирсэн юм.  Хэрвээ Рой Ходгсон гайхалтай авъяастай шинэ үед итгэл хүлээлгэвэл Англичуудад чухал хэрэг болно гэж Манчестер Юнайтед, Реал Мадрид багуудын төвийн тоглогч байсан Бэкхэм ярилаа.

 

Тэрбээр “Дэлхийн хамгийн том тэмцээнүүдийн нэг хөлбөмбөгийн ДАШТ-д яагаад залуу тамирчдыг оруулсан тухай, тэд энэ үүргийг хүлээж чадах эсэх тухай хүмүүс ярьж байна. Би залуу тамирчдаа амжилт гаргана гэдэгт эргэлзэхгүй байна. Эдгээр тоглогчид дэлхийн хамгийн том лигүүдэд тоглодог. Тэд хамгийн шилдэг тоглогчдын эсрэг тоглодог. Тиймээс хэр залуу байх нь чухал биш. Энэ настай огт хамаагүй зүйл. Би тэдэнд эргэлзэхгүй байна. Тэд бэлтгэгдсэн, үүнийг хийхэд бэлэн байна” гэжээ.

 

Э.Лхагважаргал


Нүүр хуудас