Срна: “Бразилтай тоглох хүртэл унтаж чадахгүй”

2014-06-12 12:30:00

ДАШТ-ий нээлтийн тоглолтыг “А” хэсгийн Бразил, Хорватын багууд хийх юм. Тэгвэл Хорватын шигшээ баг энэ удаагийн ДАШТ-ий гол фоварит Бразилын багаас айхгүй байгаагаа мэдэгдлээ. Тэд эрс шийдэмгий тоглолт үзүүлж, Сан Паулод ид шидийн үр дүн авч ирнэ гэв.

Хорватын багийн ахлагч Дариж Срна нээлтийн тулаанд багаа 100 хувь ялалтад хүрнэ гэж амлаагүй ч байгаа бүхнээ шавхана гэлээ.

 

“Би багаа Бразилыг хожино гэж амлаж чадахгүй. Гэхдээ байгаа бүхнээ зориулна гэдгээ амлах болно. Энэ бол миний хувьд хамгийн сүүлчийн хүч сорьсон тэмцээн” гэж хашир туршлагатай хорват эр Срна өгүүлэв.

 

 Хорват дэлхийн чансаанд 18 дугаарт бичигдэж байгаа ч тэдний шигшээд дэлхийн шилдэг тамирчид бий. Тухайлбал, Реал Мадридын найруулан тоглогч Лука Модрич, Байерн Мюнхэний довтлогч Марио Манзукич нарын шилдгүүд нээлтийн тоглолтод багаа чимнэ.

 

Срна цааш ярихдаа “Би тоглолт эхлэх хүртэл унтаж чадахгүй байх. Яагаад гэвэл бид дэлхийн хамгийн шилдэг тамирчдын хамт, бүхний анхааралд 90 минут тоглоно шүү дээ” гэжээ.

 

 Т.Бат


Нүүр хуудас