Бразил ДАШТ-ийг хүлээн авахад бэлэн

2014-06-12 11:20:00

Хүн төрөлхтний баяр цэнгэл, дөрвөн жилд нэг тохиох хөлбөмбөгийн ДАШТ нарлаг Бразилд эхлэхэд хэдхэн цаг үлдээд байна. Зохион байгуулагч орны хувьд 32 улсын шигшээ багийг ээлж дараалан хүлээн авч, тус тусын зочид буудалд нь байрлууллаа.

Нээлтийн эхний тоглолт Сан Пауло хотын цэнгэлдэхэд Бразил, Хорватын багуудын хооронд эхэлнэ. “Энэ бол бидний дэлхийн аварга, бид бэлэн байна” хэмээн Бразилийн багийн дасгалжуулагч Луйс Фелипе Сколари мэдэгдлээ.

 

Хотуудын бэлтгэл ажил хангагдаж, нээлтийн үйл ажиллагааны хөшгийг нээхэд ямар ч асуудал байхгүй хэмээн Бразилын ерөнхийлөгч Дилма Руселф ярилцлага өгөх үедээ дурджээ.  

 

Бразилчууд хамгаалалт, аюулгүй байдлын тал дээр онцгой анхаарал хандуулж буйгаа ДАШТ эхлэхээс өмнө мэдэгдэж байсан. Тэд хот тус бүрт хэдэн мянган тусгай хүчний цагдааг байрлуулж, цэргүүдийг байнгын бэлэн байдалд бэлтгэж байна.

 

Ямартай ч нарлаг Бразилд хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд хэдхэн цаг үлдээд байна. Дэлхийн зургаан тэрбум хүний анхаарал нэг сарын турш Рио Де Жаниерод төвлөрөх нь ээ.

 

Т.Бат

 


Нүүр хуудас