Улаанбаатараас Бразилд газардах 18 төлөөлөгч нийт хэчнээн төгрөг үрэх вэ

2014-06-12 10:29:00

Та хөлбөмбөгийн ДАШТ-ийг болж буй нутагт нь үзэхийг хүсдэг л биз дээ. Тэгвэл Улаанбаатараас Бразил хүрч, ДАШТ-ий гал халуун тоглолтыг дэргэдээс нь үзье гэвэл таны түрийвчнээс нэлээн хэдэн “ногоон” урсан одох нь.

 

Улаанбаатараас Бразил хүрэхийн тулд, Кубээр дамжин очих шаардлагатай. Нэг хүн хоёр талдаа 3600 ам.доллар буюу монгол мөнгөөр зургаан сая орчим төгрөгийг зөвхөн ирж очих зардалдаа үрэх аж.

 

Харин өчигдрөөс цахим ертөнцөд шүүмжлэл дагуулаад буй НИТХ-ын 18 гишүүн Бразилд очих ханш нийтдээ 117 сая 482 мянга 400 төгрөг болж байна. Тэд үнэхээр хувийн зардлаараа Бразилд газардах уу, аль эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр тансаглах уу гэдгийг бид хэлж мэдэхгүй нь харамсалтай. Цаашлаад тэд зочид буудал, цэнгэлдэх, хоол, унаа гэхчлэн хэчнээн сая төгрөг цацах нь таамаглашгүй.

 

Т.Бат

 


Нүүр хуудас