Хамгийн хурдан хугацаанд гар утсаараа текст бичсэн амжилт

2014-05-23 11:36:00

Бразилын 16 настай Марсель Фернандес гэх хүү хамгийн хурдан хугацаанд гар утсаараа текст бичиж шинэ амжилтыг тогтоосон байна. Тэрээр 25 үгтэй текстийг touchscreen дэлгэц бүхий утсан дээрээ 18,19 секундын дотор бичжээ. Ингэснээрээ тэрээр Гиннессийн шинэ амжилтын эзэн болж байгаа юм. Түүнээс өмнөх Гиннесийн амжилт нь 18,44 секундээр тогтоогдож байжээ. Марсель нь 2009 оноос эхлэж гиннесийн амжилтыг эвдэхээр хурдан текст бичих ажиллагаагаа эхлүүлсэн байна. Марселийн хэлж байгаагаар тэрээр нэгэн өглөө босч ирээд уурандаа компьютерынхаа дэлгэцийг хагалсан байна. Харин дараа нь түүнд шинийг авах мөнгө байгаагүй учраас iPhone худалдан авчээ. Түүнээс хойш хүү бүхий л зүйлсээ гар утсаараа хийдэг болсон байна. Тэрээр keyboard аппликешинууд хэрэглэдэг бөгөөд Fleksy аппликешинээр энэхүү амжилтаа тогтоосон байна.


Нүүр хуудас