Сэтгүүлч мэргэжилтэй Жое Микалчак гэх залуу Холливуудын алдартай оддоос нэгэн тусламж хүсчээ

2014-05-23 10:05:15

Сэтгүүлч мэргэжилтэй Жое Микалчак гэх залуу Холливуудын алдартай оддоос нэгэн тусламж хүсчээ. Тэрээр сүйт бүсгүй Женнидээ зориулан хуриман дээрээ гэнэтийн бэлэг барихаар нэгэн гайхалтай хуримын видеог хийсэн байна. Тэр бол Холливуудын алдартай оддын сүйт бүсгүйд зориулсан мэндчилгээ юм. Ингэхдээ жүжигчид сүүлд гаргасан кино бүтээлээ ярьж байхдаа ийнхүү Женнид зориулан мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрхүү гэнэтийн хуримын видеонд Холливуудын оддоос жүжигчин Зак Эфрон, Скарлетт Йоханссон, Крис Эванс, Кэмерон Диаз, Лесли Манн, Кейт Аптон, Эмма Стоун, Эндрю Гарфилд, Жейми Фокс, Хью Жекман, Энн Хэтэуэй, Кейт Уинслет болон Арнольд Шварценеггер зэрэг алдартай жүжигчид багтсан байна. Одод Женнид зориулан “ Женни баяр хүргэе”, “ Чи сайн залуу сонгожээ”, Женни би та 2-г гэрлэж байна гэж зүүдэлсэн”, “Та 2-т баяр хүргэе” гэх мэт урмын сайхан үгсийг хэлсэн байна.

 


Нүүр хуудас