Данс нээснээ мэдэгдлээ

2013-05-27 08:54:29

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид сонгуулийн зардлын сан байгуулан банкинд данс нээлгэсэн тухай мэдээллээ Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр ирүүлсэн байна.
Хуулиараа  сонгуульд нэр дэвшүүлсэн нам нэр дэвшигчийг бүртгүүлснээс хойш  тав хоногийн дотор сонгуулийн зардлын сан байгуулан банкинд данс нээлгэж СЕХ-нд мэдэгдэж, нийтэд зарлах ёстой юм.
Ийнхүү дансанд тухайн нэр дэвшигчийн өөрийн болон нэр дэвшүүлсэн намын хөрөнгө, талархан дэмжигч нам, байгууллага, иргэдээс оруулсан мөнгөн хандивыг төвлөрүүлж, мөн дансаар дамжуулан зарцуулах юм.
Зардлын санд төвлөрсөн хөрөнгийг сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг сурталчлах, сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад зарцуулна.
 Түүнчлэн нэр дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчийн бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолт, хөлс, мөнгөн урамшуулал зэрэг зардлыг санхүүжүүлэхэд зарцуулахаар хуульд заажээ.
                                                                                                                                                                                                                  Н.Түвшинжаргал


Нүүр хуудас