Шүүхэд төлөөлөх эрхийг бүртгэх ажиллагаа эхэллээ

2013-07-08 16:40:48

“Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрх” нээлгэх бүртгэл өнөөдрөөс Дээд шүүхэд эхэлжээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар “Хуульч, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Дээд шүүхэд бүртгүүлж, өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэнэ” гэсэн журмын дагуу бүртгүүлэгч бичиг баримт, үйлчилгээний хөлс болох 25 мянган төгрөгийг төлсөн баримтын хуулбар, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хуулбар зэргийг бүрдүүлж ирээд бүртгүүлэх  боломжтой юм.

 

Б.Болор


Нүүр хуудас