МИАТ-ын хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг шүүнэ

2013-05-25 12:25:40

“Дайны эрсдлийн сан” нэрээр их хэмжээний мөнгө угаасан хэрэгт МИАТ ХХК-ийн захирал асан Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, төрсөн дүү “Монголиан Айрлайнес” группын захирал асан Ч.Суурьтогтох нарын найман хүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ.


Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, 166-д зааснаар мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ял төлөвлөөд байгаа аж.


Тэдний “Дайны эрсдлийн сан” нэрээр угаасан нийт 2,1 сая ам.доллар бэлнээр, 13.9 тэрбум дансанд байсныг хууль хяналтынхан битүүмжилжээ. Зөвхөн Ц.Орхоны банкинд хадгалсан бэлэн 16 тэрбум төгрөгийг хураан авсан байна.


Мөн холбогдогч нараас нийт Монгол Улсад байгаа 22 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ. Түүнчлэн гадаадад байгаа зарим үл хөдлөх хөрөнгийг илрүүлсэн ч битүүмжлэх боломжгүй байгаа аж. Учир нь тухайн улс орнуудтай манай улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй нь саад болж байгаа гэнэ.

 

Н.Түвшинжаргал


Нүүр хуудас