Т.Дашдэлэг генералын хэрэг прокурорт очжээ

2013-05-25 12:18:17

Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг нарын хэд хэдэн хүнийг БНАСАУ-тай зэвсгийн наймаа хийсэн хэрэгт буруутган шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. АТГ-ын мэдээлснээр энэ хэрэгт сэжигтнээр татагдаад буй этгээдүүд мөрдөн байцаалтын явцад БНАСАУ-ын талаас 1.3 сая ам.доллар авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд дээрх мөнгөний тал буюу 670 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан гэнэ.

Тэднийг улс дамнасан зэвсгийн наймаанаас гадна хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хэмээн нэрлэгддэг тероризмыг санхүүжүүлсэн гэх үндэслэл ч нэмж болох тухай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ярьсан. Уг хэргийг шалгах явцад иймэрхүү үндэслэл гарч ирсэн төдийгүй төлөвлөж буй ялын хэмжээнд ч энэ хэрээр өөрчлөх магадлалтайг зарим эх сурвалж дуулгаж байна.

 

Н.Түвшинжаргал


Нүүр хуудас