Нүүдлийн шувууг агнахгүй байх сэрэмжлүүлгийг хүргэлээ

2013-05-24 17:03:01

Хятад улсад тархсан томуугийн халдвартай холбоотойгоор манай улс тус улсаас тахианы мах, махан бүтээгдэхүүн, импортлохыг түр хугацаанд хориглосон. Тэгвэл энэ хоригийг цуцалжээ. Учир нь халдвар хамгийн их тархсан Шанхай хотод сүүлийн гурван долоо хоногт шувууны халдвар нэмж бүртгэгдээгүй. Ойр орчмын жижиг суурингуудад ч мөн адил халдварын тохиолдол илрээгүй байна.


Урд хөршид тогтооосон онц байдал  цуцлагдсан учраас манай улс тахианы махны импортын хоригийг ийнхүү цуцалжэ. Харин өвчний халдвар нүүдлийн шувуудаар дамжин орж ирэх вий гэсэн болгоомжлол бий. Тиймээс нүүдлийн шувуудыг бүү агна, үхсэн шувуунд ойртохгүй байхыг ХӨСҮТ-ээс сэрэмжлүүллээ. Мэдээлэл болгоход манай улс урд хилээр нэвтэрч буй хүмүүсийн халууныг камераар хянаж байгаа юм байна.

 

Г. Отгоо
                                                                                                                                                                                                                   


Нүүр хуудас