400 гаруй айлыг албадан нүүлгэнэ

2013-05-24 15:41:45

Голын ай сав хамгаалалтын бүсэд буусан айл өрхийг албадан нүүлгэж эхэллээ. Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр, Туул голын сав газарт зөвшөөрөлгүй буусан 20 гаруй айлыг энэ сарын 23-нд нүүлгэжээ. Харин ирэх долоо хоногоос Улиастайн голын ойролцоо буусан 400 гаруй айлыг нүүлгэх төлөвлөгөө гаргаад байна.

 

Эдгээр айл суурьшаад 8-12 жил болсон, тиймээс ямар нэгэн объект барьж байгуулсан бол шүүхийн шийдвэрийн дагуу газрыг чөлөөлөх юм байна. Мөн хамгаалалтын бүсэд зөвшөөрөл авсан айлуудын газрын гэрчилгээг хураах ажээ. Ингэхдээ гэрчилгээ авсан айлуудыг шалгаж хууль бусаар гэрчилгээ авсан бол хохирлоо өөрсдөө хүлээх ёстой гэдгийг  албаныхан анхаарууллаа. Дүүргийн өмчийн газар, Газрын харилцааны алба, Туул голын сав газрын захиргаа, Цагдаагийн хэлтэс хамтран албадан нүүлгэх ажиллагааг зохион байгуулжээ. Албадан чөлөөлсөн газруудад хамгаалалтын тор татаж, “Туул голын сав газар. Хориотой бүс” гэсэн самбар байршуулна.

                                                                                                                                                                                                                                          А.Ариунтунгалаг


Нүүр хуудас